Замын
зах хэсэг |
Явган хүний зам
болон машин зорчих хэсгийг тусгаарлаагүй зам дээр, явган зорчигчийн аюулгүй
байдлыг хангахын тулд хил хязгаарыг замын тэмдэг тэмдэглэл байрлуулан
тэмдэглэсэн замын зах хэсэг. |
2 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл |
Голдуу
1 болон 2 хүн тээвэрлэхэд тохиромжтой байдлаар бүтээгдсэн, хоёр дугуйтай
тээврийн хэрэгсэл болон нэг дугуйтай шаахай залгадаг тээврийн хэрэгсэл. |
2 чигийн хөдөлгөөн |
Нэг
чигийн хөдөлгөөн гэдгийн эсрэг ойлголт. |
Хурд авах эгнээ |
Төв
зам руу орж байгаа тээврийн хэрэгсэл зам руу орохын тулд хурдаа шаардлагатай
хэмжээнд хүртэл нэмж болох эгнээ. |
Үзэгдэх орчин |
Жолоочийн
нүдэнд харагдах зай. |
Шилний гэрэл нэвтрүүлэх чадвар |
Тээврийн
хэрэгслийн шилэнд гэрэл бууруулагч наалт наасны дараах шилний гэрэл
нэвтрүүлэх чанар. |
Замын зах |
Хурдны
зам болон автомашин явах зориулалтын замын, машин явдаг хэсгээс гадна хэсэг. |
Гарам |
Төмөр
зам болон машин зам нэг түвшинд огтлолцож буй хэсэг. |
Барилгын машин механизмын ашиглалтын тухай хууль |
Барилгын
ажлыг механикжуулах үйл ажиллагааг дэмжих зорилготой, барилгын машин
механизмыг бүртгэх, шалгах, бүтэц зохион байгууллалтыг нь зөвшөөрөх зэрэг
бусад шаардлагатай зүйлийг журамласан хууль. |
Барилгын машин механизм жолоодох эрх |
Барилгын
машин механизм жолоодохын тулд авах ёстой эрх. |
Замын тэмдэглэл |
Замын
одоогийн байдал, тохиолдож болох аюул ослыг мэдээлэх зорилгоор хэрэглэдэг
төрөл бүрийн тэмдэг. |
Тусгай гэрэл дохио |
Шуурхай
албаны машин зэрэгт суурилуулдаг ногоон, шар мэтийн анхааруулах тусгай дохио. |
Тусгай дуут дохио |
Гэнэтийн
осол, гал түймэр гарсныг мэдэгдэх төхөөрөмж. |
Дуут дохио |
Автомашинд
суурилуулдаг дуут дохио. |
Шатахуунд хэмнэлттэй хурд |
Хамгийн
бага шатахуунаар хамгийн их зам туулж болох хурд. |
Хурдны зам |
Автомашин
зорчиход зориулсан, өндөр хурдтай явах зам. |
Ослын зогсолтын тэмдэг |
Урд
талд эвдэрсэн машин байгаа гэдгийг мэдээлэх тэмдэг. |
Хийн даралт |
Автомашины
дугуйн дотор байх хийн даралт. |
Жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам |
Жолооч
аюулыг ухамсарлаж машинаа зогсоохын тулд тоормосоо дарснаас хойш тоормос
бодитоор ажиллаж эхлэх хүртэл туулах зам. |
Асаалттай байлгах |
Хөдөлгүүрээ
асаагаад хөдлөхгүйгээр байлгах. |
Хурд сааруулагч |
Машины
хурдыг хүчээр сааруулахын тулд зам дээр хийдэг босго. |
Торгууль |
Нийтийн
эрх зүйд, үүргээ ёсчлон биелүүлээгүй хүнд торгууль болгон ноогдуулдаг мөнгө. |
Уулзвар |
Замууд
огтлолцдог, машинууд мөргөлдөж болзошгүй газар. |
Зам тээврийн ослыг шийдвэрлэх тусгай жишиг хууль |
Ажлын
хариуцлага алдах болон томоохон хэмжээний алдаа хийснээс болж зам тээврийн
осол гаргасан жолоочид эрүүгийн хуулиар хүлээх шийтгэлд нь хөнгөлөлт үзүүлэх
заалт бүхий хууль. |
Хорьж саатуулах |
Гэмт
этгээдийг 1-ээс 30 өдөр хүртлэх хугацаагаар хорих газар юм уу цагдаагийн
газрын түр саатуулах байранд хорих. |
Аврах ажиллагаа |
Зам
тээврийн осолд орсон хүний амь насыг аврах ажиллагаа. |
Олон улсын жолооны үнэмлэх |
Эвсэлд
нэгдсэн гишүүн орноос жолооны эрх авсан жолооч гадаад оронд тухайн эрхээрээ
машин жолоодох болохоор зохицуулсан тогтолцоо. |
Залгаа автобус |
Нэг
удаагийн тээвэрлэлтээр олон тооны зорчигч тээвэрлэхийн тулд бүтээсэн, энгийн
автобуснаас урт, уулзвараар тойроход хялбар болгон дундуур нь залгаас хийсэн
автобус. |
Хурдаа гэнэт нэмэх |
Хурд
огцом нэмэх. |
Огцом тоормослох |
Тоормос
огцом гишгэх. |
Жолоогоо огцом мушгих |
Жолоог
огцом эргүүлэх. |
Шуурхай албаны машин |
Замын
хөдөлгөөний тухай хуулинд шуурхай албаны зориулалтаар ашиглах машин гэж
заасан, түргэн тусламжийн тэрэг, гал командын тэрэг, цагдаагийн машин зэрэг. |
Зам заагч |
Газрын
зураг харуулах юм уу дөт зам заах зэргээр машин жолоодон явахад тусладаг
төхөөрөмж буюу программ. |
Хөргөөгч шингэн |
Халсан
хөдөлгүүрийг хөргөөхөд хэрэглэдэг ус. |
Оцойх |
Машины
хүндийн төв урагш түрж өргөгдөх/Nose Down : Тоормослох үед тоормосын хүчнээс
болж машины урд хэсэг навтайж арын хэсэг өргөгдөх үзэгдэл. |
Өндөр настанг хамгаалах бүс |
Өндөр
настай явган зорчигчийг тусгайлан хамгаалах зорилгоор тогтоосон бүс. |
Машин тавьж болохгүй бүс |
Машин
удаан зогсоож болохгүй газар. |
Өндрийн хязгаарлал |
Заасан
хэмжээнээс өндөр машин болон тухайн хэмжээнээс өндөр ачаа ачсан машины
хөдөлгөөнийг хориглосон хязгаарлалт. |
Том оврын тэрэг жолоодох эрх |
Бага
оврын автобус/ачааны машины аль алиныг жолоодож болох боловч чиргүүл/чирэгч
машин жолоодох бол тусгай эрх авах ёстой. |
Зам |
Зам
тээврийн энгийн хөдөлгөөнд ашиглагддаг машин зам болон явган хүний зам. |
Замын хөдөлгөөний тухай хууль |
Зам
дээр тохиолдож болох бүх төрлийн аюул осол, саад тотгорыг арилгаж, замын
хөдөлгөний аюулгүй, саадгүй байдлыг хангах зорилготой хууль. |
Хотын зам дахь жолоодлогын шалгалт |
Жинхэнэ
замаар явж, жолоочийн жолоодох чадварыг үнэлдэг шалгалт. |
Зам хөндлөн гарах байгууламж |
Зам
хөндлөн гарахад тусладаг байгууламж. Явган хүний гарц, гүүрэн гарц зэрэг. |
Дилема бүс |
Шар
гэрэл ассан байхад уулзвар луу орох бүсэд байрлачихаад, зогсож ч болохгүй явж
ч болохгүй хэцүү байдалд орсон үе. |
Чирэгч машин |
Аюулаас
аврах машин. |
Дугуйн ашиглах хязгаар |
Дугуйг
ашиглаж болох хамгийн бага үзүүлэлт. |
Гарцгүй газраар зам хөндлөн гарах |
Зам
хөндлөн гарах байгууламж ашиглахгүйгээр зам хөндлөн гарах. |
Арын гэрэл |
Машины
арын хэсэгт байх гэрэл. |
Донслох |
Гадаргуу
муутай замаар явахад машин газраас хөндийрөх явдал. |
Сонор сэрэмжтэй жолоодох |
Осол
аваарт өртөхөөс сэргийлж анхаарал болгоомжтой жолоодох явдал. |
Чиг заах гэрэл |
Машины
явах чиглэлийг мэдээлэх хэрэгсэл. Анивчуур гэрэл. |
Автобус явах зориулалтын эгнээ |
Гол
зам дээр зөвхөн автобус явахад зориулан гаргасан эгнээ. |
Улсын дугаарын гэрэл |
Машины
улсын бүртгэлийн дугаарыг сайн харагдуулах зорилгоор тавьсан гэрэл. |
Торгууль |
Гэмт
этгээдэд торгууль болгон ноогдуулдаг мөнгө. |
Торгууль |
Замын
хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөн хүнд ноогдуулдаг торгууль. |
Заасан хурд |
Хуулиар
заасан хурд. |
Зам нарийсах хэсэг |
Зам
нарийсаж буй хэсэг. |
Явган хүний зам |
Явган
зорчигчийн хөдөлгөөнд зориулан тавьсан зам. |
Машин жолоодох энгийн эрх |
Замын
хөдөлгөөний тухай хуулийн дагуу жолоочид олгодог жолоодох эрхийн нэг төрөл. |
Явган хүний зам |
Явган
хүний зам. |
Явган хүнд зориулсан зам |
Зөвхөн
явган зорчигч явахад зориулж тавьсан зам. |
Хөлддөггүй шингэн |
Шингэний
хөлдөх хэмийг багасгахын тулд нэмж хийдэг шингэн. |
Хар хайрцаг |
Машины
хөдөлгөөний баримтыг автоматаар бичиж авдаг, машинд суурилуулдаг төхөөрөмж. |
Зүүн гар тийш эргэх хамгаалалттгүй тэмдэг |
Уулзвараар
зүүн гар тийш эргэх тусгай дохио өгөлгүй, чигээрээ явах дохиотой үед зүүн гар
тийш эргэхийг зөвшөөрдөг замын хөдөлгөөн зохицуулах хэлбэр. |
Ослын гэрэл |
Маш
яаралтай, аюултай нөхцөл байдал тулгарсан үед үүний тухай бусдад мэдээлэхийн
тулд асаадаг гэрэл. |
Ослын дохионы гэрэл |
Чиг
заах гэрлийг ослын үед дохионы гэрэл болгон ашигладаг гэрэл. |
Харагдахгүй хэсэг |
Машинд
суусан жолооч саадтай хүчин зүйлээс болж ойр байгаа машин, замын эгнээ,
саадыг ялгаж харах боломжгүй хэсгийн өнцөг. |
Ослын дохио |
Яаралтай
гэдгийг мэдэгдэхийн тулд машины бүхээгний дээд хэсэгт байрлуулдаг улаан
гэрэл. |
Механик хурдны хайрцагтай машин |
Жолооч
өөрийн биеэр явж байгаа хурдандаа тохируулан араагаа шилжүүлдэг машин. |
Зам дугуй хоёрын хооронд усан бүрхүүл үүсэх үзэгдэл |
Давхиж
байгаа машины дугуй болон замын гадаргуу хоёрын хооронд усан бүрхүүл үүсэж,
дугуй замын гадаргуутай барьцалдах чадвараа алдах үзэгдэл. |
Гар дохио |
Гар
болон дохиур модоор дохих. |
Зогс-шугам бүхий бүс |
Зогс-шугам
тэмдэглэлтэй газар. |
Хурд нэмэх бүс |
Хурдаа
нэмж болох бүс. |
Дугуй хий эргэх |
Машин
цастай зам дээр буюу устай хонхор луу орсноос дугуй нь хий эргэх. |
Суудлын машин |
Цөөн
тооны(6-гаа доош) хүн тээвэрлэхэд тохиромжтой машин. |
Суулгах хүний тоо |
Суудлын
өргөний хэмжээ нэг хүн тутамд 40 cм×40 cм оногдохоор, суудлын бүрээснээс
гадна ямар нэг хянах самбар, бусад төхөөрөмж суухад саад болоогүй нөхцөлд
суулган явах боломжтой хүний тооны дээд хязгаар. |
Бага оврын автобус |
Ачаа
ачих боломжтой, олон хүн сууж болох машин. |
Гэрлэн дохио |
Замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөний нөхцөлийг өнгөөр
илэрхийлдэг хэрэгслийн нэг. |
Манангийн гэрэл |
Машины
урд гэрлийн доор байрлах гэрэл бөгөөд урд гэрлийн хамт харагдах хүрээг
нэмэгдүүлдэг, ялангуяа бороо цас орсон болон манантай үед хэрэгтэй. |
Аюулгүйн зай |
Зам
тээврийн ослоос сэргийлэх зорилготой, өмнөх машинаасаа тодорхой хэмжээнд хол
явах зай. |
Аюулгүйн зурвас |
Замын
тодорхой хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор
тэмдэглэл тэмдэг байршуулсан бүс. |
Замын тэмдэг |
Тодорхой
өнгө, хэлбэрээр аюулгүй байдлыг хангах тухай энгийн мэдээллийг, нэмэлт зураг,
тэмдэг, үг үсгийн тусламжтайгаар тусгай мэдээллийг хүргэдэг тэмдэг. |
Харанхуйн зэрэг |
Харанхуйн
хэмжээ. |
Гүйцэж түрүүлэх |
Машины
жолооч өмнөө яваа машины хажуугаар өнгөрч урдуур нь гарах. |
Зам тавихыг заасан тэмдэг |
Замын
тэмдгийн нэг. |
Хоёр талаар нь нэвтрэхийг заасан тэмдэг |
Нэг
зам аюулгүйн арал зэргээр баруун/зүүн хоёр хэсэгт хуваагдаж буйг мэдээлдэг
тэмдэг. |
Хүүхэд хамгаалах бүс |
Цэцэрлэг,
сургууль зэргийн эргэн тойронд байх замын, хүүхэд хамгаалах зайлшгүй
шаардлагатай хэсэгт Замын хөдөлгөөний тухай хуулиар тогтоодог бүс. |
Хамгаалалтын дэр |
Машин
мөргөлдөх үед зорчигчийг цохиолтоос хамгаалдаг төхөөрөмж. |
Урсгал сөрж явах |
Замын
хөдөлгөөний чиглэлийг сөрж явах үйлдэл. |
Хашлага |
Явган
зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах, замын гадаргууны усыг зайлуулах,
жолоочийг чиглүүлэх, замын хил хязгаарыг тогтоох, зам арчлах зэрэг ажлыг
хялбар болгохын тулд явган хүний зам, ус уух газар, машин замын хилд ойрхон
суурилуулдаг чулуун хашлага. |
Жолоодлогын дасгал хийх эрх |
Жолооны
шалгалтанд тэнцсэний дараа хотын жолоодлогын дадлага хийхийн тулд түр авдаг
жолооны эрх. |
Давуу эрхтэй зам |
Бусад
замтай нэг түвшинд огтлолцдог, замын хажуу талас шууд орох боломжтой боловч
гол зам гэдгээрээ хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцох бүтэцтэй зохион
байгуулагдсан, зохицуулалттай зам. |
Баруун талаас нийлэх зам |
Баруун
талаас зам нийлж байгааг мэдээлдэг тэмдэг. |
Баруун гар тийш эргэх |
Баруун
гар тийш эргэх. |
Жолоочийн даатгал |
Жолооч
болон зорчигч зам тээврийн гэнэтийн осолд өртөж амь алдсан тохиолдолд нөхөн
төлбөр олгодог даатгал бөгөөд зөвхөн жолооч даатгуулна. |
Тахометр |
Машины
хөдөлгөөнийг бичиж баримтжуулдаг төхөөрөмж. |
Механикжсан унадаг дугуй |
Бага
оврын хөдөлгүүр(50 сс хүртлэх багтаамжтай) болон цахилгаан хөдөлгүүртэй,
түүнийхээ хүчээр явдаг унадаг дугуй. |
Согтуугаар машин жолоодох |
Архи
ууж согтсон байдалтайгаар машин жолоодох. |
2 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл |
Том
оврын тусгай болон бага оврын тусгай машинаас бусад 2 дугуйтай машиныг хэлнэ.
Хөдөлгүүр нь 125 сс-ээс дээш багтаамжтай. |
Туслах зам |
Хүн
ам оршин сууж буй бүсийн эргэн тойронд байх 9 метр хүртлэх өргөнтэй зам. |
Хэвийн бус цаг уур |
Дэлхийн
дулааралтай холбоотой бий болж буй байгалийн хэвийн бус үзэгдэл. Үер, ган,
хэт халах, цочир хүйтрэх зэрэг. |
Түр зогсох |
Жолооч
машиныхаа дугуйг түр, бүрэн зогсоох. |
Автомат хурдны хайрцагтай машин |
Машины
хурд болон хөдлөлгүүрийн эргэлтийн тооноос хамаарч арааг автоматаар
шилжүүлдэг хөдөлгүүр суурилуулсан машин. |
Автомашин ашиглалтын тухайн хууль |
Автомашины
бүртгэл, аюулгүйн стандарт, баталгаажуулалт, үйлдвэрлэлийн доголдлыг илрүүлэн
засах, засвар үйлчилгээ, хяналт шалгалт, автомашин ашиглалтын үйл
ажиллагаатай холбоотой зүйлийг журамласан хууль. |
Автомашин явах зориулалтын зам |
Зөвхөн
автомашины хөдөлгөөнд зориулсан зам. |
Дром дахь жолоодлогын шалгалт |
Жолоодох
эрхийн шалгалтын төв дотор жолоодох чадварыг шалгадаг шалгалт. |
Эвхэгдэх |
Машин
удирлагаа алдаж арын хэсэг нь баруун зүүн тийш савлах үзэгдэл. |
Намхан шалтай автобус |
Хөгжлийн
бэрхшээлтэй иргэд өөр хүний тусламжгүйгээр тэргэнцэртэйгээ суух буух
боломжийг хангасан намхан шалтай, хаалган дээрээ шатны оронд налуу тавцан
угсарсан автобус. |
Урд гэрэл |
Автомашин
болон мотоциклны урд байдаг, шөнө явахад урд замыг тод гэрэлтүүлдэг гэрэл. |
Анивчдаг гэрэл |
Тасалдаж
асдаг гэрлэн дохио. |
Хүрэлцэх талбай |
Машины
дугуйн хүрэлцэж буй талбай. |
Эрүүл мэндийн үзлэг |
Жолоодох
эрх бүхий хүнийг жолоо барих эрхээ хадгалах чадавхитай эсэхийг нь
тодорхойлохын тулд хийдэг үзлэг шинжилгээ. |
Тогтмол хурдтай явах |
Тодорхой
хурдтайгаар хөдөлгөөнд оролцох. |
Бүрэн зогсолтын зам |
Жолооч
аюулыг ухамсарласан мөчөөс машин бүрэн зогсох хүртэл машины явсан зам.
Жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам болон тоормосны зам хоёрын
нийлбэр. |
"Зогс-шугам" тэмдэглэл |
Зогсох
гэрлэн дохион дээр зогсох ёстой замын тэмдэглэл. |
Машин зогсох |
Машин
зогсох. |
2-р ангилалын жолоодох эрх |
Машин
жолоодох энгийн эрх, бага оврын машины эрх, механникжсан унадг дугуй жолоодох
эрх. |
Тоормосны зам |
Явж
байсан машины тоормос ажиллаж эхэлсэн үеэс машин бүрэн зогсох хүртэл явсан
зам. |
Тоормосны гэрэл |
Тоормосны
дөрөөн дээр хөл тавимагц тоормосны тосны даралтын нөлөөгөөр асдаг улаан
гэрэл. Ард яваа машинд тоормослож байгааг мэдээлдэг гэрэл. |
Хурдны дээд хязгаарлал |
Зөвшөөрөгдсөн
дээд хурд. |
Чиглүүлэх чадвар |
Чиглэлийг
тохируулах чадвар. |
Түр амрах газар |
Жолооч
нар амрахад зориулж байгуулсан байр. |
Нэгдсэн даатгал |
Хариуцлагын
даатгал(бусдын амь насны 1 зэрэг), бусдын амь насны 2 зэргийн даатгал, эд
материал, хувь хүний амь нас, өөрийн машин, даатгалгүй машины даатгал зэрэг
багтдаг. |
Зүүн, баруун гар тийш эргэх тэмдэг |
Зүүн
баруун гар тийш эргэхийг нэг дор заасан тэмдэг. |
Суудлын хамгаалалтын бүс |
Машинаар
явж байхад үүсч болох цохилтоос зорчигчийг аврахын тулд суудалд бэхэлсэн
хэрэгсэл. |
Зүүн тал руу чиглүүлэх шугам |
Машины
хөдөлгөөнийг зүүн гар тийш чиглүүлдэг шугам. |
Зүүн талын хөдөлгөөн |
Машин
зүүн талаар явах. |
Зүүн талаас нийлэх зам |
Зүүн
талаас нийлж буй зам. |
Зүүн гар тийш эргэхийг хориглоно. |
Замын
хөдөлгөөнийг сайжруулахын тулд зүүн гар тийш эргэхийг хориглосон тэмдэг. |
Машиныг түр буюу удаан зогсоохыг хориглоно. |
Машиныг
түр буюу удаан зогсоохыг хориглосон бүс гэдгийг мэдээлсэн тэмдэг. |
Машин зогсоох(тавих) |
Машин
зэрэг тээврийн хэрэгсэл зогсоох. |
Төв өндөр |
Дугуйн
хүрэлцэх талбайгаас машины дунд хэсэг хүртлэх өндөр. |
Тусгаарлах зурвас |
Хоёр
урсгалтай замын хөдөлгөөнийг тусгаарлах зорилгоор зам болон гудамжны голоор
байрлуулсан зурвас газар. |
Гол шугам |
Тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг чиглэл тус бүрээр нь ялган зааглахын тулд шар өнгийн
үргэлжилсэн шугам болон шар өнгийн тасархай шугамаар тэмдэглэсэн шугам буюу
тусгаарлах зурвас. |
Хялбаршуулсан шүүх |
Хөнгөн
гэмт хэргийг шийддэг хялбаршуулсан шүүх. |
Уурших үзэгдэл |
Өмнөөс
ирж байгаа машин болон өөрийн машин хоёрын гэрэл солбицох хоромд нөгөө машин
нь харагдахгүй болох үзэгдэл. |
Өргөх зөөх машин |
Тавиур
давхарлан өрөх юм уу ачааны машинд ачихын тулд өргөх буюу зөөх үйлдэл
гүйцэтгэдэг механикжсан тэрэг. |
Чигээрээ явахыг хориглоно. |
Чигээрээ
явахыг хориглосон тэмдэг. |
Машин хоорондын зай |
Өмнөх
машины хойд талаас арын машины толгой хүртлэх зай. |
Хаалт |
Төмөр
зам болон машин зам огтлолцож буй газар машин орохыг хориглох зорилгоор
хийсэн хэрэгсэл. |
Машин зорчих хэсэг |
Бүх
төрлийн тээврийн хэрэгсэл явахад зориулсан, замын нэг хэсэг. |
Эгнээ |
Тээврийн
хэрэгсэл нэг эгнээгээр, замын заасан хэсгээр явахад зориулж шугам татсан
хэсэг. |
Тээврийн хэрэгсэл |
Бүх
төрлийн механикжсан болон мехнаикжаагүй тээврийн хэрэгсэл. Автомашин,
барилгын машин механизм, механикжсан унадаг дугуй, унадаг дугуй болон ердийн
хөсөг. |
Оврын гэрэл |
Харанхуйд
машины оврын өргөнийг мэдээлдэг гэрэл. Урд талын хоёр хажууд байдаг. |
Хариуцлагын даатгал |
Гэнэтийн
осол аваарт өртсөн хохирогчийн хохирлыг хамгийн наад захын хэмжээгээр
барагдуулах зорилготой заавал даатгуулахыг хуулиар журамласан даатгал. |
Төмөр замын гарам |
Төмөр
зам болон автозам огтлолцсон газар. |
Дээд хурд |
Шулуун,
чигээрээ явах зам дээр зөвшөөрөгдсөн дээд хурд. |
Доод хурд |
Шулуун,
чигээрээ явах зам дээр зөвшөөрөгдсөн доод хурд. |
Араас нь мөргөх |
Автомашин
болон галт тэрэг араас мөргөх. |
Машины голын урт |
Машины
урд дугуйн төв болон арын дугуйн төвийн хоорондох зай. |
Мотоциклын шаахай |
Мотоцикл
болон унадаг дугуй зэрэг 2 дугуйтай тээврийн хэрэгслийн хажуу талд хийдэг
хэрэгсэл. |
Дугуйн зуурах хүч |
Дугуй
болон замын гадаргууны барьцалдах чанар. |
Тусгай эрх |
Чиргүүл
зэргийг жолоодохын тулд авах ёстой эрх. |
Тусгай машин |
Тусгай
бүтэцтэй машин. |
Гэрэл бууруулагч наах |
Хувийн
амьдралыг хамгаалах болон гэрлийн тусгалаас болж халахыг багасгах, хэт ягаан
туяанаас хамгаалах зорилгоор машины шилэнд хуулга наах. |
Тоормос барихгүй байх үзэгдэл |
Өндөр
хурдтай давхиж байгаад тоормос гишгэх үед тоормос сайн ажиллахгүй байх
үзэгдэл. |
Галын дохио |
Гал
гарсныг мэдэгдэх дохиологч, дохиог хүлээн авч мэдэгдэх буюу тэмдэглэж авдаг
хүлээн авагч, дуут дохионоос бүрдсэн төхөөрөмж. |
Тойрох хөдөлгөөнтэй уулзвар |
Замын
уулзварын нэг хэлбэр. |
Явган хүний гарц |
Змын
хөдөлгөөний хуулийн дагуу замын тэмдэг болон тэмдэглэлээр явган зорчигч зам
хөндлөн гарах хэсэг гэдгийг тэмдэглэсэн газар. |
Арын толь, ар талаа харах толь |
Жолооч
машиныхаа ар талыг харж болохоор, машины арын шилний гадна тогтоосон толь. |